• Өнөөдөр 2024-05-18

400 гаруй эмч, эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвараар өвчилжээ

2021-04-18,   410

Коронавирусийн тархалтын талаарх ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Өнөөдрийн байдлаар 400 гаруй эмч, эмнэлгийн ажилтан Коронавирусийн халдвараар өвчилсөн. Тэдгээр алба хаагчдын зарим нь эдгэрсэн хэдий ч биеийн байдал нь хүнд байгаа олон хүн бий. Иймд иргэд та бүхэн халдвараас урьдчилан сэргийлж хөл хорионы дэглэмийг сайтар баримтлах хэрэгтэй. Халдварын тархалт нэмэгдэж байгаа энэ үед нэмэлтээр ор гаргах боломжтой ч эмнэлгийн байгууллагын хүний нөөц дутагдалд орох эрсдэлтэй байна” гэлээ.

 


400 гаруй эмч, эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвараар өвчилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188