• Өнөөдөр 2024-03-29

Унгарт дахин нэг монгол иргэн коронавирусийн улмаас нас барлаа

2021-04-17,   815

Унгар Улсад амьдарч байсан жирэмсэн эмэгтэй дөрөвдүгээр сарын 6-нд корхонавирусийн улмаас нас барсан. Тэгвэл дахин нэг монгол хүн уг халдварын улмаас энэ сарын 15-нд нас баржээ. Энэ талаар Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд З.Батбаяр “Монгол иргэдээс маань харамсалтай нь дахин нэг хүн ковидын улмаас нас барж, нөхөж баршгүй гашуудал болж байна. Гурван сайхан монгол ээжийг ковид хэмээх гайт өвчнөөс болж тэнгэрт үдлээ. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Одоо нэг иргэн маань биеийн байдал тааруухан эмчлүүлж байна” хэмээн өөрийн албан ёсны цахим хуудаснаа мэдээлжээ.

Мөн түүний мэдээлснээр Унгар Улсад дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар хоногт 241 иргэн нас барж, шинээр 5126 хүн коронавирусээр өвчилсөн байна. Эмнэлэгт 9459 хүн хэвтэн байгаагаас 27 нь хүүхэд аж. Үүнээс 1117 нь эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппаратанд байгаа бөгөөд эдгээр хүний дунд бага насны хоёр хүүхэд байгаа гэнэ.  

Харин тус улсын 3.1 сая иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Үүнээс 1.3 сая нь коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг тариулсан байна. Энэ талаар мөн тус улсад суугаа Элчин сайд З.Батбаяр “Унгарын Ерөнхий сайдын мэдэгдсэнээр ирэх зургаан долоо хоногт вакцин хийлгэсэн хүмүүсийн тоог хоёр нугалах буюу 6.5-7 саяд хүргэх зорилт дэвшүүлж байгаа тул монгол иргэд маань вакцинд хамрагдах боломж илүү өргөн гарч ирэх болов уу” гэжээ.

 


Унгарт дахин нэг монгол иргэн коронавирусийн улмаас нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188