• Өнөөдөр 2024-04-18

"COVID-19 ERSDEL" системийг ашиглан халдвартай иргэний ойрын хавьтал болсон эсэхээ мэдэх боломжтой

2021-04-17,   522

Covid-19-ийн ойрын хавьтал болсон эсэхээ эрт мэдэх боломжтой боллоо. Тодруулбал, УОК “Apple” болон “Google” компанитай хамтран хавьтлын эрсдэлийг эрт мэдээлэх COVID-19 ERSDEL системийг Монгол Улсад ашиглах боломжийг бүрдүүллээ.  Энэхүү системийг ирэх Даваа гаригаас эхлэн монголчууд ашиглах боломжтой.

Хэрвээ та халдвартай хүнтэй хоёр метрийн зайд ойр байсан бол таны гар утсанд суусан COVID-19 ERSDEL системд халдвар авсан байж болзошгүй талаар мэдэгдэл ирнэ. Энэ үед та гэртээ өөрийгөө тусгаарлан, биеийн байдлаа ажиглаж, өөрт ойр шинжилгээний цэгт очиж, шинжилгээ өгөөрэй.

Тус системийг дэлхийн 30 гаруй улсын 130 сая хүн ашиглаж байна.

COVID-19 ERSDEL систем нь таны байршил, хувь хүний мэдээллийг боловсруулахгүй, цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй. Өөрөөр хэлбэл таны хэн болох, хэнтэй уулзсан, хаагуур явсан зэрэг хувийн мэдээлэл Apple болон Google компани ч мэдэх боломжгүй юм.

COVID-19 ERSDEL системийг ашиглахын тулд та:

  • iPhone утас хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой.
  • Android үйлдлийн системтэй утастай бол Playstore-оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой.

Энэхүү системийг ашиглахын тулд та утасныхаа Bluetooth-ийг идэвхжүүлэх, шаардлагатай ба таны утас хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэж, өөр хүний утастай тодорхой зайд ойртох үед утаснууд өөр хоорондоо санамсаргүй тоон дарааллаа солилцоно. Таны хувийн мэдээлэл тэрхүү тоон дарааллаар хамгаалагдсан байх болно.

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР


"COVID-19 ERSDEL" системийг ашиглан халдвартай иргэний ойрын хавьтал болсон эсэхээ мэдэх боломжтой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188