• Өнөөдөр 2024-04-25

Коронавирусээр өвчилсөн 57 иргэний биеийн байдал МАШ ХҮНД байна

2021-04-17,   578

Эрүүл мэндийн яамнаас  коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өгсөн. Сүүлийн 24 цагт коронвирусийн 983 шинэ тохиолдол бүртгэгдэж, дөрвөн иргэн  нас барсан. Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд 406 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 3131 иргэн Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс биеийн байдал маш хүнд 57 иргэн байгаа аж. Мөн 791 иргэний биеийн байдал хүндэвтэр, 223 иргэний биеийн байдал хүнд байна.

 

 


Коронавирусээр өвчилсөн 57 иргэний биеийн байдал МАШ ХҮНД байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188