• Өнөөдөр 2024-04-26

ЭМЯ: Дөрвөн хүн нас барж, шинээр 983 хүнээс коронавирус илэрлээ

2021-04-17,   427

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-нд нийт 13635 хүний сорьцод шинжилгээ хийхэд 983 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд коронавирусийн нийт батлагдсан тохиолдлын тоо 20655 болж байна. Шинээр батлагдсан тохиолдлын гурав нь зөөвөрлөгдсөн буюу гадаадаас ирсэн иргэдээс илэрсэн байна. Харин Улаанбаатар хотод 895, орон нутагт 85 тохиолдол бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагт 406 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт 11450 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.  Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд дөрвөн иргэн халдварын улмаас нас барлаа” гэв.


ЭМЯ: Дөрвөн хүн нас барж, шинээр 983 хүнээс коронавирус илэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188