• Өнөөдөр 2024-04-20

Увс аймагт гурван хүнээс коронавирус илэрч, таван суманд тогтоосон хөл хориог долоо хоног сунгалаа

2021-04-17,   445

Увс аймагт коронавирусийн гурван тохиолдол нэмж бүртгэгджээ. Өндөрхангай сум, Улаангом сумын голомтоос авсан ойрын болон дам хавьтлын 102 сорьцод энэ сарын 15-16-нд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрсэн байна. Тодруулбал, Өндөрхангай сумын хоёр иргэн, Улаангом сумын нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарчээ. Ингэснээр тус аймагт бүртгэгдсэн халдварын нийт тоо 13 болж байгаа юм.

Халдвартай хүмүүсээс дөрөв нь эдгэрч, гэртээ гарсан бол бусад нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Батлагдсан тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан Улаангом суманд тогтоосон хатуу хөл хориог 72 цагаар, Өндөрхангай, Зүүнхангай, Баруунтуруун, Наранбулаг, Цагаанхайрхан сумдын хатуу хөл хориог долоон хоногоор сунгажээ.

Увс аймгийн хэмжээнд нийт 410 иргэн гэрийн ажиглалт болон тусгаарлах байранд байгаа аж. Тодруулбал, Улаангом суманд 191 иргэн гэрийн ажиглалтад, 12 иргэн тусгаарлах байранд байна.


Увс аймагт гурван хүнээс коронавирус илэрч, таван суманд тогтоосон хөл хориог долоо хоног сунгалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188