• Өнөөдөр 2024-04-20

60-аас дээш насны 944 иргэнийг өчигдөр дархлаажуулалтад хамруулжээ

2021-04-17,   430

-Улаанбаатар хотын хэмжээнд 497287 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна-

Манай улс өнгөрсөн хоёрдугаар сарын 2-ны өдрөөс иргэдээ дархлаажуулалтад хамруулж эхэлсэн. Тэгвэл нийслэлийн хэмжээнд өнөөдрийг хүртэлх хугацаанд 497 мянга 287 иргэнийг вакцинжуулжээ. Дөрөвдүгээр сарын 16 буюу өчигдрийн байдлаар нийслэлийн есөн цэгт, 16 багийн 125 ажилтан ажиллаж байгаа бөгөөд 60-аас дээш насны зорилтот бүлгийн 944 иргэнийг вакцинжуулалтад хамруулсан байна.

Нийслэлийн есөн дүүрэгт 60-аас дээш насны 180-аад мянган хүн байна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хөл хорио тогтоогоод байгаа 15 хоногт дээрх тооны бүх ахмадыг дархлаажуулалтад хамруулахыг зорьж буй. Ингэхдээ юун түрүүнд дөрөвдүгээр бүлгийн архаг хууч өвчтэй, ахмадуудыг дархлаажуулж, ирэх долоо хоногоос хэвтэрт болон асаргаанд байгаа өндөр настнуудыг явуулын багаар вакцинжуулах аж. Ахмадуудыг вакцинжуулж буй цэгүүд:

  • Баянзүрх дүүрэгт 133 дүгээр сургууль,
  • Чингэлтэйд Аврагч спорт хороо
  • Баянгол дүүрэгт 20 дугаар сургууль,
  • Сүхбаатар дүүрэгт 11 дүгээр сургууль,
  • Хан-Уулд Монгол-Солонгосын коллеж, 
  • Сонгинохайрханд 9 дүгээр сургууль
  • Багануур, Багахангай, Налайх дүүрэгт Эрүүл мэндийн төвүүд.

60-аас дээш насны 944 иргэнийг өчигдөр дархлаажуулалтад хамруулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188