• Өнөөдөр 2024-04-26

"Ковид-19" өвчний үед нэн шаардлагатай хүчил төрөгч өтгөрүүлэгчийг 18 эмнэлэгт хуваарилжээ

2021-04-17,   466

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар 18 эмнэлэгт хүчил төрөгч өтгөрүүлэгч хуваарилжээ. 

Ковид-19 өвчний халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед хүчил төрөгчийн аппарат болон хүчил төрөгч өтгөрүүлэгч нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгсэлд ороод байгаа. Иймд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 18 эмнэлэгт эхний ээлжинд 111 ширхэг хүчил төрөгч өтгөрүүлэгчийг өгчээ.

Тодруулбал,

  • Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 15 
  • Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 10
  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд зургаа, 
  • Сонгино хайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг 10 
  • Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 13 
  • Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд тав 
  • Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгь тав 
  • Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд тав 
  • Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвп тав 
  • Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд тав 
  • Бага-хангай дүүргийн Эрүүл мэндийн төвд тав 
  • Сэргээн засах клиник төвд тав 
  • Өргөө амаржих Газарт хоёр  
  • Хүрээ амаржих Газар, Амгалан амаржих Газар Энэрэл эмнэлэгт тус бүр гурав
  • Наркологийн эмнэлэгт гурав 
  • Эх, нярайн эрүүл мэндийн үндэсний төв – II 10ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг тус тус хуваарилсан байна.

Нийслэлийн хэмжээнд хүчил төрөгч өтгөрүүлэгч нь 170 ширхэг байсан бөгөөд 111 ширхэгээр ийнхүү нэмэгдүүлж байна. Covid-19 өвчний цар тахал нэмэгдэж байгаа энэ үед нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслээ хүлээн авсан эмч эмнэлгийн ажилчид баяртай байгаагаа илэрхийллээ.


"Ковид-19" өвчний үед нэн шаардлагатай хүчил төрөгч өтгөрүүлэгчийг 18 эмнэлэгт хуваарилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188