• Өнөөдөр 2024-05-18

Ж.БАЙГАЛМАА: Коронавирусийн улмаас нас барсан иргэдийн гурав нь АстраЗенека, Файзер, Вероселл вакцин хийлгэсэн

2021-04-16,   791

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын  таалаарх ээлжит мэдээллээ өгөх үеэр халдварын улмаас зургаан хүн нас барсан талаар хэлсэн. Ингэснээр нийт нас баралт 37 болж байгаа юм. Тэгвэл халдварын улмаас нас барсан иргэдийн хэд нь коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн болохыг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаагаас тодрууллаа. Тэрбээр “Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 15-нд уг халдварын улмаас нас барсан иргэдийн хэчнээн нь дархлаажуулалтад хамрагдсаныг мэдэхгүй байна. Ямартай ч энэ сарын 14-ны байдлаар нийт барсан иргэдийн гурав нь коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн байсан. Тодруулбал, АстраЗенека, Файзер болон Синофарм эмийн үйлдвэрийн Вероселл вакцины эхний тунд хамрагдсан байсан” гэлээ.

Халдварын улмаас өчигдөр нас барсан иргэдийн талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр 

-34 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдаж нэн хүнд хэлбэрээр хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан.

-49 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 6-нд онош нь батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт нэн хүнд хэлбэрээр хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан.

-76 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 7-нд онош нь батлагдаж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан.

-64 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдаж, ХӨСҮТ-д нэн хүнд хэлбэрээр хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан.

-58 настай эрэгтэй гуравдугаар сарын 15-нд онош нь батлагдаж, ХӨСҮТ-д нэн хүнд хэлбэрээр хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан” хэмээсэн.

Өнөөдрийн байдлаар Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг болон ХӨСҮТ-д 3025 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэнээс 53 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин  723 иргэний биеийн байдал хүндэвтэр, 201 иргэний биеийн байдал хүнд байна.


Ж.БАЙГАЛМАА: Коронавирусийн улмаас нас барсан иргэдийн гурав нь АстраЗенека, Файзер, Вероселл вакцин хийлгэсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188