• Өнөөдөр 2024-05-18

Коронавирусийн улмаас нас барсан зургаан иргэн 2-3 хоногийн өмнө онош нь батлагджээ

2021-04-16,   872

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын улмаас зургаан хүн барс, шинээр 1107 хүнээс халдвар илэрсэн талаар хэлсэн билээ. Тэгвэл нас барсан зургаан иргэний нэг нь орон нутагт буюу Сүхбаатар аймагт нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан байна. Тодруулбал, 64 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 12-нд коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн хүнд оноштойгоор эмчлүүлж байсан аж. Харамсалтай нь онош нь батлагдсанаас гурав хоногийн дараа буюу өчигдөр нас баржээ.

Халдварын улмаас өчигдөр нас барсан иргэдийн талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “

-34 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдаж нэн хүнд хэлбэрээр хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан.

-49 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 6-нд онош нь батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт нэн хүнд хэлбэрээр хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан.

-76 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 7-нд онош нь батлагдаж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан.

-64 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдаж, ХӨСҮТ-д нэн хүнд хэлбэрээр хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан.

-58 настай эрэгтэй гуравдугаар сарын 15-нд онош нь батлагдаж, ХӨСҮТ-д нэн хүнд хэлбэрээр хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан” гэлээ.

Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-д биеийн байдал маш хүнд 53 иргэн хэвтэн эмчлүүлж байна.


Коронавирусийн улмаас нас барсан зургаан иргэн 2-3 хоногийн өмнө онош нь батлагджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-16 12:43:15
    зочин: Халдвар авсан, онош батлагдсан 2-оо ч ялгахгүй буруу мэдээлэл бүү оруулаачээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188