• Өнөөдөр 2024-04-26

Улсын дээд шүүхийн байранд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2021-04-15,   589

 Улсын дээд шүүхийн байранд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Тиймээс УОК-ын шуурхай штаб, дүүргийн онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн эрүүл мэндийн байдлыг тандах болон шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийхэээр болжээ. Иймд 2021 оны дөрөвдүгээр сарын 16-наас дөрөвдүгээр сарын 23-ныг дуустал Улсын дээд шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарлахаар болсон байна.
 
          Дээрх хугацаанд Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг [email protected] цахим хаягаар хүлээн авах аж. Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж илгээх боломжтой юм.
 
         Улсын дээд шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагаа /утас: 51-261698, 51-261544/ 2021 оны энэ сарын 20, 22-ны өдрүүдэд ажиллах болно. Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү. 
 
 

Улсын дээд шүүхийн байранд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188