• Өнөөдөр 2024-05-18

Коронавирусээр өвчилсөн 45 иргэний биеийн байдал МАШ ХҮНД байна

2021-04-15,   700

Эрүүл мэндийн яамнаас  коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өгсөн. Сүүлийн 24 цагт коронвирусийн 742 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Мөн бөөрний архаг дутагдалтай иргэн коронавирусийн халдвар хавсарсан өвчлөлийн улмаас  нас барсан. Тодруулбал, 69 болон 72 настай иргэн нас барж, нийт нас баралт 31 болоод байгаа юм. Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд 385 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 2978 иргэн Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргйин 300 ортой эмнэлэг, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс биеийн байдал маш хүнд 45 иргэн байгаа аж. Мөн 689 иргэний биеийн байдал хүндэвтэр, 173 иргэний биеийн байдал хүнд байна.

 

 


Коронавирусээр өвчилсөн 45 иргэний биеийн байдал МАШ ХҮНД байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188