• Өнөөдөр 2024-05-18

ЭМЯ: Шинээр 742 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

2021-04-15,   464

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглө. Энэ үеэр ЭМЯ-ны Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны зөвлөх Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн 742 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан тохиолдлын нийт тоо 18565 боолж байна. Халдварын улмаас 69 болон 72 настай хоёр хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн халдвараар нийт 31 иргэн нас барлаа” гэлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 385 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Ингэснээр нийт халдвар авсан иргэдийн 10638 нь бүрэн эдгэрсэн байна. Харин Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-д нийт 2978 иргэн хэвтэн эмчлүүлж байна.

Сүүлд батлагдсан тохиолдлын 654 нь Улаанбаатарт, 88 нь орон нутагт бүртгэгджээ.  


ЭМЯ: Шинээр 742 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188