• Өнөөдөр 2024-03-29

Дани Улс АстраЗенека вакциныг дархлаажуулалтын хөтөлбөрөөсөө хасжээ

2021-04-15,   433

Дани Улс Их Британийн Оксфордын их сургууль болон Шведийн “АстраЗенека” компанийн АстраЗенека вакциныг дархлаажуулалтын хөтөлбөрөөсөө хассан талаар албаныхан мэдээлэв. Улмаар Дани Улс АстраЗенека вакциныг дархлаажуулалтын хөтөлбөрөөсөө хассан Европын анхны улс болжээ.

Өнгөрсөн долоо хоногт Европын Эмийн агентлагаас тус вакциныг үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй цусны бүлэгнэл үүсгэж байгааг нь тогтоосон. Үүнээс өмнө Европын хэд хэдэн орон АстраЗенека вакцинжуулалтаа зогсоогоод байсан ч саяхнаас дахин дархлаажуулалтын ажлаа үргэлжлүүлсэн байна.

Дани Улс АстраЗенека вакциныг дархлаажуулалтын хөтөлбөрөөсөө хассанаар тус улсын хэмжээнд бүх нийтийг дархлаажуулах ажлыг түр хугацаагаар хойшлуулах төлөвтэй байгаа аж. Мөн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар АНУ-ын Жонсон ба Жонсон вакцин АстраЗенека вакцинтай адил хүний биед маш ховор илэрдэг цусны бүлэгнэл үүсгэж байгааг тогтоосон гэжээ.

 

Эх сурвалж: BBC


Дани Улс АстраЗенека вакциныг дархлаажуулалтын хөтөлбөрөөсөө хасжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188