• Өнөөдөр 2024-05-17

Хөвсгөл аймагт дархлаажуулалтын явц 97 хувьтай байна

2021-04-14,   536

Хөвсгөл аймгийн хэмжээнд БНХАУ-ын Синофарм эмийн үйлдвэрийн вероселл вакцин 5788 тун хуваарилагдан ирж 23 сум, аймгийн төвд нийт 29 цэгээр дамжуулан 5651 хүнийг хамруулсан. Тус аймагт дархлаажуулалт 97.6 хувьтай байна.

Эхний ээлжинд эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдал зэрэг эрсдэлт нөхцөлд ажиллаж байгаа байгууллагын алба хаагчдад хийж байна. Дархлаажуулах ажлыг Мөрөн сумын таван  цэгт, тодруулбал Эрдмийн далай цогцолбор сургууль, Титэм, Аваргууд, Ирээдүй, Гурван-Эрдэнэ сургуулийн зааланд  хийсэн  байна.  Харин орон нутагт сумын Эрүүл мэндийн төвөөр дамжуулан хийжээ.

 


Хөвсгөл аймагт дархлаажуулалтын явц 97 хувьтай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188