• Өнөөдөр 2024-05-18

“Коронавирусийн халдвартай 20 настай залуу эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан”

2021-04-14,   744

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1220 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад коронавирусийн халдвар авсан хүний нийт тоо 17823 болов. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд хоёр хүн нас барж, нийт 29 нас баралт бүртгэгдээд байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захидал Л.Баттөр мэдээлэл өгөв. Тэрбээр

“Коронавирусийн халдвартай 20 настай залуу эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан. Талийгаач тодорхой суурь өвчинтэй байсан бөгөөд нас барсан шалтгааныг нь тодруулахаар ажиллаж байгаа. Шинжилгээнийх нь хариу эерэг гарсан хүн нас барахад коронавирусийн халдварын хүндрэлээр нас барсан гэсэн үг биш өөр бусад өвчний улмаас нас барсан эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай” хэмээсэн юм.


“Коронавирусийн халдвартай 20 настай залуу эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан”
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188