• Өнөөдөр 2024-05-18

Л.БАТТӨР: Гэрээрээ эмчлүүлж байсан таван хүн нас барсан

2021-04-14,   611

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1220 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад коронавирусийн халдвар авсан хүний нийт тоо 17823 болов. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд хоёр хүн нас барж, нийт 29 нас баралт бүртгэгдээд байна.

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээлэл өгөв. Тэрбээр

“Өчигдрийн байдлаар коронавирусийн хөнгөн шинж тэмдэгтэй, PCR шинжилгээний хариу нь эерэг гарсан ч шинж тэмдэг илрээгүй 3172 хүн гэрээрээ эмчлүүлж байгаа. Гэрээрээ эмчлүүлж байсан таван хүн нас барсан” гэлээ.

 


Л.БАТТӨР: Гэрээрээ эмчлүүлж байсан таван хүн нас барсан
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188