• Өнөөдөр 2024-05-18

“Улсын нэгдүгээр төрөх эмнэлгийн ажилтнуудаас коронавирусийн халдвар илэрсэн”

2021-04-14,   559

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1220 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад коронавирусийн халдвар авсан хүний нийт тоо 17823 болов. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд хоёр хүн нас барж, нийт 29 нас баралт бүртгэгдээд байна.

Хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр

“Энэ сарын 9-нд Улсын нэгдүгээр төрөх эмнэлгийн хоёр ажилтны PCR шинжилгээний хариу эерэг гарсан. Тухайн эмнэлгийн ажилтнуудаас шинжилгээ авахад дөрвөн хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Үүнтэй холбоотойгоор Улсын нэгдүгээр төрөх эмнэлэгт тандалт, судалгааны ажлыг хийж байгаа. Олон улсын судалгаагаар жирэмсэн хүн коронавирусийн халдвар авбал бие нь илүү хүндэрдэг болохыг тогтоосон” гэв.

 


“Улсын нэгдүгээр төрөх эмнэлгийн ажилтнуудаас коронавирусийн халдвар илэрсэн”
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188