• Өнөөдөр 2024-04-26

Л.БАТТӨР: Вакцин хийлгээд халдвар авсан 2304, нас барсан гурван хүн байна

2021-04-14,   676

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээлэл өглөө. Тэрбээр "Бид 28 хоногийн хөл хорио тогтоох саналтай байсан. Магадгүй хөл хорио сулрах үеэр халдварын тархалт буурахгүй нас баралт нэмэгдэх магадлалтай байна.

Вакцин хийлгээд коронавирус туссан хүн 2304 байна. 617 мянган хүний 0.37 хувийг эзэлж байгаа гэсэн үг. Энэ нь вакцины эхний тунгаа хийлгэсэн хүмүүс байсан. Дээр нь вакцин хийлгээд нас барсан гурван хүн байна.  Энэ нь вакцин хийлгэсэн гэдэг өгүүлэмжтэй нас баралтууд байгаа ч шүүх эмнэлгийн дүгнэлтээр архаг хууч өвчнөөс шалтгаалсан байж болзошгүй..

 

Л.БАТТӨР: Вакцин хийлгээд халдвар авсан 2304, нас барсан гурван хүн байна
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188