ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1220 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад коронавирусийн халдвар авсан хүний нийт тоо 17823 болов. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд хоёр хүн нас барж, нийт 29 нас баралт бүртгэгдээд байна.
Шинээр халдвартай нь илэрсэн 1220 хүний 1094 нь Улаанбаатар хотод, 114 нь орон нутагт, 10 нь тусгай үүргийн нислэгээр зөөвөрлөгдөж ирсэн, мөн эмнэлгээс шалтгаалсан хоёр халдварын тохиолдол бүртгэгджээ.
Шинээр 1220 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |