• Өнөөдөр 2024-05-18

Архангай аймагт 26 хүнээс халдвар илэрч, Чулуут суманд хөл хорио тогтоожээ

2021-04-14,   703

Архангай аймагт сүүлийн 24 цагт 335 сорьцонд PCR шинжилгээ хийхэд шинээр 26 хүнээс халдвар илэрчээ. Тодруулбал,
  • Эрдэнэбулган сум –10,
  • Эрдэнэмандал – гурав,
  • Хайрхан –хоёр,
  • Чулуут – 11 тохиолдол бүртгэгдсэн байна. 
Ингэснээр Архангай аймагт нийт "Ковид-19"-ын батлагдсан тохиолдлын тоо нийт 216 боллоо. Үүнээс бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 68 иргэн гэрийн тусгаарлалтад шилжжээ. Сүүлийн 24 цагт Чулуут суманд бүртгэгдсэн 11 тохиолдол нь өмнө нь батлагдсан хоёр тохиолдын ойрын хавьтал хэмээн тусгаарлаад байсан 58 иргэнд хоёр дахь удаагийн давтан шинжилгээгээр илэрсэн байна. Ийнхүү Чулуут сумын хэмжээнд энэ сарын 15-ны өдрийн 22:00 цаг хүртэл ТЭГ зогсолт хийгээд байна. Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын тандалт судалгааны ажил дахин үргэлжилж, хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

Архангай аймагт 26 хүнээс халдвар илэрч, Чулуут суманд хөл хорио тогтоожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188