• Өнөөдөр 2024-05-17

Ирэх долоо хоногт дархлаажуулалтын явуулын баг ажиллаж эхэлнэ

2021-04-13,   589

Нийслэлийн есөн дүүрэгт өчигдрөөс эхлэн 60-аас дээш насны иргэдийг суурин цэгээр дамжуулан дархлаажуулж эхэлсэн. Ингэхдээ дүүрэг тус бүрд гурван автобус гарган дархлаажуулалтад биеэр очиж чадахгүй байгаа ахмад настнуудыг 10-аас илүүгүй тоогоор дархлаажуулалтын цэгт зөөж, мөн гэрт нь буцаан хүргэж өгч байна.

 

Дүүрэг бүрийн дархлаажуулалтын нэг цэгт өдөрт дунджаар 500 хүн хамрагдах боломжтой, 60-аас дээш насны иргэд сайн дураар вакцин хийлгэж болно гэдгийг ЭМЯ-наас мэдээлж байна. Мөн нийслэлд байгаа аймаг, орон нутгийн 60-аас дээш насны иргэдийг харьяалал харгалзахгүйгээр дархлаажуулалтын эхний тунгаа хийлгэх боломжтойг Эрүүл мэндийн Үндэсний төвийн геронтологийн төвөөс мэдэгдсэн. Дархлаажуулалтын нэг суурин цэгт 10-15 хүн ажиллаж байна. Ахмад настнууд ихэвчлэн асран хамгаалагчтай ирж буй учир дараалал үүсгэхгүй, хүн хоорондын зай, халдвар хамгааллын дэглэмийг бариулж байна. 

Нийслэлийн есөн дүүргээр тооцоход 60-аас дээш насны 180-аад мянган хүн байна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хөл хорио тогтоогоод байгаа 15 хоногт дээрх тооны бүх ахмадыг богино хугацаанд дархлаажуулалтад хамруулахыг зорьж байгаа аж. Ингэхдээ юуны түрүү дөрөвдүгээр бүлгийн архаг хууч өвчтэй, өндөр настай ахмадуудыг дархлаажуулахыг зорьж байна. Ирэх долоо хоногоос хэвтэрт болон асаргаанд байгаа ахмад, өндөр настнуудыг явуулын багаар  дархлаажуулах аж. 

 


Ирэх долоо хоногт дархлаажуулалтын явуулын баг ажиллаж эхэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188