• Өнөөдөр 2024-05-17

Ж.БАЙГАЛМАА: Өнөөдрийн байдлаар 3318 хүүхэд коронавирусийн халдвар аваад байна

2021-04-13,   524

Улсын хэмжээнд коронавирусийн халдвар авсан нийт 16603 тохиолдлын 20 хувь нь хүүхдүүд гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа хэллээ.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 0-17 насны 3318 хүүхэд коронавирусийн халдвар аваад байна. Энэ нь нийт өвчлөлийн 20 орчим хувийг эзэлж байгаа. Халдвар авсан хүүхдүүдийн 2869 нь буюу 86 хувь нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол 22 хүүхэд нь гадаадаас халдвартай ирсэн. 427 хүүхэд аймаг орон нутагт халдвар авсан байгаа юм. Хүүхдүүдийн гэр бүлд халдвартай хүн байгаа бол бид PCR шинжилгээг авч байгаа. Гэхдээ нэг хүртэлх насны хүүхдээс сорьц авах нь тийм ч хялбар биш байдаг тул ихэнх үед энэ насны хүүхдээс сорьц авахгүй байхыг хичээж байна” гэлээ.

 


Ж.БАЙГАЛМАА: Өнөөдрийн байдлаар 3318 хүүхэд коронавирусийн халдвар аваад байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188