• Өнөөдөр 2024-05-18

Халдварын улмаас хоёр хүн нас барж, шинээр 885 хүнээс коронавирус илэрлээ

2021-04-13,   613

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны зөвлөх Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 13100 хүнээс шинжилгээ авахад 885 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан нийт тохиолдлын тоо 16603 болж байна. Шинээр батлагдсан тохиолдлын нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар байгаа бол 

  • 836 нь Улаанбаатар хотод,
  • 48 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Өнгөрсөн 24 цагийн хгацаанд 195 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Мөн гэрээр тусгаарлагдаж эмчлүүлсэн 176 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 9887 боллоо. Өнөөдрийн байдлаар 2667 хүн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Үүнээс биеийн байдал:

  • Хөнгөн 1910
  • Хүндэвтэр 610
  • Хүнд 127
  • Маш хүнд 20 хүн байна.

Харин коронавирусийн улмаас 61 настай эрэгтэй, 20 настай эрэгтэй нас барлаа. Нийт нас баралтын тоо 27 болж байна. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэв.


Халдварын улмаас хоёр хүн нас барж, шинээр 885 хүнээс коронавирус илэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188