• Өнөөдөр 2024-05-18

Дархан-Уул аймаг руу нэвтрэх иргэд төлбөртэй шинжилгээ өгнө

2021-04-13,   749

Дархан-Уул аймгийг зорьж буй иргэд тус аймгийн шалган нэвтрүүлэх пост дээр коронавирусийн түргэвчилсэн оношлуураар төлбөртэй шинжилгээ өгсний үндсэн дээр нэвтрэх юм байна.

Энэ сарын 12 буюу өчигдрийн байдлаар тус аймагт коронавирусий таван тохиолдол батлагдаж, нийт 202 хүн халдвар авсан нь бүртгэгдсэн байна. Тодруулбал,

- Хонгор сумын нэг иргэн,

- Өмнөговь аймгаас ирсэн хоёр иргэн,

- гэрийн тусгаарлалтад байсан нэг иргэн,

- Улаанбаатар хотоос ирсэн хүнс тээврийн нэг жолоочоос коронавирус илэрчээ.

Түүнчлэн Дархан сумын хоёр баг буюу Ширээ нурууны 14 иргэнээс коронавирус илэрч, тэдгээрийн ойрын хавьтал 30 орчим иргэнийг илрүүлжээ. Үүнтэй холбогдуулан Ширээ нуруунд 72 цагийн хугацаанд зорчих хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, иргэдээс шинжилгээ авч эхэлсэн байна.

Иймд халдварын нөхцөл байдалтай холбогдуулан тус аймаг руу нэвтрэх иргэдэ төлбөртэй шинжилгээ өгөх аж.

 


Дархан-Уул аймаг руу нэвтрэх иргэд төлбөртэй шинжилгээ өгнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188