• Өнөөдөр 2024-05-18

Улиастай суманд гурван хүнээс коронавирус илэрч, тэг зогсолт хийлээ

2021-04-13,   657

Завхан аймгийн Улиастай суманд энэ сарын 4-нд Улаанбаатар хотоос очсон дөрвөн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад гурван хүний хариу эерэг гарчээ. Өчигдөр тус аймгийн Онцгой комисс хуралдаж энэ сарын 12-14 хүртэл тэг зогсолт хийх шийдвэр гаргасан байна.

Завхан аймгийн Онцгой комиссын мэдээлснээр эдгээр иргэн хоёрдугаар сарын сүүлээр хорт хавдартай аавыгаа Улаанбаатар хотод эмчлүүлэхээр авч явсан бөгөөд мэс засалд орж, эмчилгээ хийлүүлж дууссаны дараа дөрөвдүгээр сарын 1-нд PCR шинжилгээ өгч, хариу нь хоёр хоногийн дараа сөрөг гарсан учир аймагтаа очсон байна. Харин Улиастай суманд очиход нь түргэвчилсэн огошлуураар шинжилгээ авахад гурван хүний хариу эерэг гарсан аж. Эдгээр иргэний шинжилгээний сорьцыг баталгаажуулахаар өнөөдөр ХӨСҮТ рүү илгээжээ.

Урьдчилсан байдлаар шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүсийн ойрын хавьтлын 47 хүнийг тогтоогоод байна.

 


Улиастай суманд гурван хүнээс коронавирус илэрч, тэг зогсолт хийлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188