Энэтхэг Улсад нэг шөнийн дотор 162912 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ хэмээн тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ. Энэтхэг Улсад сүүлийн саруудад коронавирусийн хоёр дахь давлагаа эхэлж халдвар тархалт эрчимжиж байна. Энэтхэг Улсад коронавирусийн халдвар авсан нийт хүний тоо 13 сая 53 мянгад хүрч, Бразил Улсын халдварын тоог давж, хамгийн их тархалттай хоёр орны нэг болжээ. Тус улсад 24 цагийн дотор нас барсан хүний тоо 904-т хүрч нийт 170179 хүн коронавирусийн улмаас нас бараад байна.
Энэтхэг Улсад нэг шөнийн дотор 162912 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |