• Өнөөдөр 2024-05-18

Дундговь аймагт найман хүнээс халдвар илэрч, 19 аймагт халдвар бүртгэгдлээ

2021-04-11,   853

Дундговь аймгийн онцгой комисс мэдээлэл хийлээ. Тус аймагт өнөөдөр шинээр найман хүнээс халдвар илэрч, халдартай бүс болсон байна. Энэ талаар Дундговь аймгийн  Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс "Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдэж, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан. Улмаар найман хүний сорьцыг Өмнөговь аймгийн лаборатори руу явуулсан. Шинжилгээгээр нэг хүнээс  халдвар илэрсэн юм. Ингээд дахин баталгаажуулах шинжилгээ хийлгэхээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн лаборатори руу 32 хүний сорьцыг илгээхэд найман хүнээс халдвар илэрсэн.
 
Одоогоор 10 хүний шинжилгээний хариу гараагүй байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 91 хүн, дам хавьтлын 171 хүнийг олж тогтоогоод байна. Халдвар авсан иргэдийг Эрдэнэдалай суманд тусгаарлан, эмчилж байна. Өнөөдөр тус сумын 143 хүний PCR шинжилгээний сорьцыг Улаанбаатар хот руу хүргэсэн. Мөн аймгийн төв дээр хавьтал болсон байж болзошгүй таван хүний сорьцыг лабораторид явуулсан. Өндөршил суманд ойрын хавьтал болсон иргэдийн түргэвчилсэн шинжилгээний хариу сөрөг гарсан" гэлээ. Дундговь аймагт коронавирусийн халдвар батлагдснаар 19 аймагт халдвар бүртгэгдээд байна. Одоогийн байдлаар Өмнөговь, Говь-Алтай зэрэг аймгуудад халдвар бүртгэгдээгүй байна.

Дундговь аймагт найман хүнээс халдвар илэрч, 19 аймагт халдвар бүртгэгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188