• Өнөөдөр 2024-05-18

Л.БАТТӨР: Хөл хорио сулрах үеэр коронавирусийн халдвартай иргэд нас барах нь эрс нэмэгдэхээр байна

2021-04-10,   927

       Засгийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр  ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр "Тохиолдлын тоо нэмэгдэх тусам хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байгаа. Маш хүнд өвчтөнүүдийг хүчилтөрөгчийн хэрэгцээгээр хангадаг. Сард хэрэглэх хүчилтөрөгчийг долоо хоногт хэрэглэж байна. Энэ нь хүнд болон маш хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байгааг харуулж байгаа юм. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацаа дуусах үед нас баралтын тоо нэмэгдэж мэдэхээр байна. 
 
        Олуулаа амьдардаг бол халдварт өртөөгүй гишүүддээ халдвар тараах эрсдэлтэй байна. Гэр бүлийн хүрээнд халдвар тарааж байгаа тохиолдол 45-50 хувь байна. Хамгийн их халдвар тарааж байгаа насныхан 25-54 насныхан байгаа юм. Эдгээр хүн нь ажлын байр, олон нийтийн арга хэмжээ, бусад газраас халдвар аваад гэр бүлийн хүрээндээ тарааж байна. Энэ нь 17-оос доош насны хүүхдүүдийн халдвар авч байгаа тохиолдлоор илэрч байгаа. 
 
      Тэгэхээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих нь тохиолдлын тоог хянах, нас баралтыг бууруулахад ач холбогдолтой. Халдварын 45 орчим хувь нь ямар ч шинж тэмдэггүй илэрдэг. Хөл хорионы хугацаанд идэвхтэй тандалтыг бид явуулна" гэв.

Л.БАТТӨР: Хөл хорио сулрах үеэр коронавирусийн халдвартай иргэд нас барах нь эрс нэмэгдэхээр байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188