• Өнөөдөр 2024-05-18

Коронавирусийн эсрэг дархлаажуулалт хийлгэсэн ээжүүд хүүхдээ хөхөөр хооллож болно

2021-04-09,   381

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийсэн. Энэ үеэр коронавирусийн эсрэг дархлаажуулалт хийлгэсэн ээжүүд хүүхдээ хөхөөр хооллож болно гэдгийг АШУҮИС-ийн нөхөн үржихүйн тэнхимийн эрхлэгч Д.Мөнхцэцэг онцлов.

Тэрбээр "Олон улсын удирдамжид коронавирусийн халдвар авсан ээжийг ч халдвар хамгааллын дэглэмээ сахиад хүүхдээ хөхүүлж болно гэж зөвлөж буй. Тиймээс дархлаажуулалт хийлгэсний дараа хүүхдийг хөхөөр хооллоход эрсдэлгүй. Учир нь хөхний сүү өөрөө олон халдварт өвчнөөс сэргийлэхээс эхлээд дархлаажуулалтаас илүү олон ач холбогдолтой. Вакцин хийлгэсэн ээжүүд хүүхдээ хөхүүлэхэд нь эрсдэл байгаа эсэх талаар судалгаа хийж байгаа бөгөөд сөрөг нөлөөтэй нь нотлогдоогүй. Гэхдээ судлаачид аюулгүй гэж үзэж байна" хэмээлээ.

 


Коронавирусийн эсрэг дархлаажуулалт хийлгэсэн ээжүүд хүүхдээ хөхөөр хооллож болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188