• Өнөөдөр 2024-05-18

Б.Ууганбаяр: Улсын хэмжээнд 584 мянга гаруй иргэн коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдлаа

2021-04-09,   560

  Коронавирусийн эсрэг дархаажуулалтын явцын талаарх мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр танилцууллаа. Тэрбээр "Манай улс өнгөрсөн 24 цагийн хугацаанд 55480 хүнийг шинээр дархлаажууллаа. Ингэснээр улсын хэмжээнд коронавирусийн эсрэг дархлаажуулалтын эхний тунгаа хийлгэсэн хүний тоо 584347 болов.

Үүнээс 487407 хүн Улаанбаатар хотод хамрагдсан бол 96940 хүн орон нутагт дархлаажуулалтад хамрагджээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 20 аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд дархлаажуулалт үргэлжилж байна" гэлээ. 

 


Б.Ууганбаяр: Улсын хэмжээнд 584 мянга гаруй иргэн коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188