• Өнөөдөр 2024-05-18

ЭМЯ: Шинээр 714 хүнээс коронавирус илэрч, нэг иргэн нас барлаа

2021-04-09,   545

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн зөвлөх Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 12947 иргэний сорьцод шинжилгээ хийхэд 714 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо нийт 13494 болж байна. Харин коронавирусийн улмаас дахин нэг хүн нас барсан байна. Уг халдварын улмаас манай улсад нийт 19 хүн нас бараад байна” гэв.

Шинээр батлагдсан тохиолдлын 630 нь Улаанбаатарт, 84 нь орон нутагт бүртгэгджээ. Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолдол төвийн зургаан дүүргийн бүх хорооноос илэрсэн байна. Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд 382 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарчээ. Мөн гэрээр эмчлүүлж буй иргэд 40 гаруй нь эдгэрсэн байна. Ингэснээр нийт эдгэрсэн иргэдийн тоо 8522 болж байна.


ЭМЯ: Шинээр 714 хүнээс коронавирус илэрч, нэг иргэн нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188