• Өнөөдөр 2024-05-18

АстраЗенека вакцин маш ховор тохиолдолд цусны бүлэгнэл үүсгэж байна

2021-04-08,   703

Европын Холбооны эмийн зохицуулагч хороо “АстраЗенека вакцины цусны бүлэг үүссэн тохиолдол маш бага” хэмээн мэдээлжээ.

Европт бүртгэгдсэн цусны бүлэгнэл үүссэн 86 тохиолдолд судалгаа хийсний үндсэнд вакцины ашиг тус нь эрсдэлээс илүү хэмээн үзжээ.Европын эрүүл мэндийн агентлаг цусны бүлэг үүссэн тохиолдлын ихэнх нь 60-аас доош насны эмэгтэйчүүд байв гэв.

Дэлхий дахинд 132 сая хүн коронавирусийн халдвар авсан бөгөөд 2.8 сая хүн нас бараад байгаа билээ. Тэгвэл АстраЗенека вакцин хийлгэсэн 200 сая хүний маш бага хувьд нь цусны бүлэгнэл үүсгэж байна гэв.

Их Британид 31 сая хүнийг вакцинжуулалтад хамруулсан бөгөөд 79 хүнд цусны бүлэгнэл үүсэж, 19 хүн нас бараад байна.   


АстраЗенека вакцин маш ховор тохиолдолд цусны бүлэгнэл үүсгэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188