• Өнөөдөр 2024-05-17

Ойрын хавьтал болсон иргэдийг тусгаарлах байранд төлбөргүй тусгаарлана

2021-04-08,   611

Коронавирусийн халдварын авсан иргэний ойрын хавьтал болсон иргэдийг тусгаарлах байранд төлбөргүй тусгаарлана. Төлбөрийг төр хариуцах аж. 

Улсын онцгой комиссын даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 31 дүгээр тушаалаар “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д нэмэлт өөрчлөлт орсон. Энэхүү өөрчлөлтөөр тус журмын 2.1.2-т коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж долоо хоног тусгаарлахаар зааж өгсөн. Энэ талаар УОК-ын Шуурхай штабаас иргэдэд мэдээлэл хүргэсэн юм.

Тэгвэл журмын энэхүү заалт нь “Эрүүл мэндийн тухай” хуулийн 24.6.4-т заасан “Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа, арга хэмжээ болон гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төр хариуцна” гэсэн заалттай зөрчилдсөн тул дахин өөрчлөхөөр болжээ.

Ингэхдээ коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тандалтын багийн санал, эсвэл тухайн хүний хүсэлтийг харгалзан долоо хоног тусгаарлах байранд тусгаарлана гэж өөрчлөхөөр болсон байна. “Эрүүл мэндийн тухай” хуульд тохируулан энэхүү залруулгыг хийж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

 


Ойрын хавьтал болсон иргэдийг тусгаарлах байранд төлбөргүй тусгаарлана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188