• Өнөөдөр 2024-05-18

Орон нутагт коронавирусийн эсрэг вакцинжуулалт идэвхтэй үргэлжилж байна

2021-04-08,   567

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11116 хүний ПСР шинжилгээний сорьцод шинжилгээ хийснээс шинээр 554 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад коронавирусийн халдвар авсан нийт хүний тоо 12780 болов. Мөн нэг нас баралт бүртгэгдэж, нас барсан нийт 18 тохиолдол болсон.

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар нь илэрсэн 554 хүний 120 нь орон нутгаас илэрсэн. Харин “Ковид-19” цар тахлын эсрэг дархлаажуулалтын ажлыг орон нутагт идэвхтэй үргэлжлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.


Орон нутагт коронавирусийн эсрэг вакцинжуулалт идэвхтэй үргэлжилж байна
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188