ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийж байна.
Шинээр коронавирусийн халдвар нь илэрсэн 554 хүний 451 нь Улаанбаатар хотод, 102 орон нутагт, нэг нь тусгай үүргийн нислэгээр зөөвөрлөгдөн иржээ.
Сүүлийн 24 цагт 372 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Улмаар Монгол Улсад нийт 8140 хүн эдгээр байна. Мөн одоогоор нийт 2637 хүн эмчлүүлж байгаа бөгөөд үүний 2176 нь хөнгөн, 373 нь хүндэвтэр, 74 нь хүнд, 14 нь маш хүнд байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.
Шинээр 554 хүн халдвар авч, нэг хүн нас барлаа |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |