• Өнөөдөр 2024-05-18

Сүүлийн 24 цагт 50371 иргэн дархлаажуулалтад хамрагджээ

2021-04-07,   558

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл өгсний дараа вакцинжуулалтын явц хэр байгаа талаар мэдээллээ. Энэ үеэр ЭМЯ-ны Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн зөвлөх Б.Ууганбаяр сүүлийн 24 цагт коронавирусийн эсрэг вакцинжуулалтад 50371 иргэн хамрагдсан талаар хэлэв. Үүнээс 36 мянга 412 нь Улаанбаатар хотод, 13 мянга 959 нь орон нутагт вакцин хийлгэсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт 466 мянга 946 хүн дархлаажуулалтад хамрагдаад байгаа аж.

Улсын хэмжээнд 18-аас дээш насны 2.06 сая хүнийг вакцинжуулахаар төлөвлөөд байгаа билээ. 

Дархлаажуулалтад хамрагдсан нийт иргэдийг насны бүлгээр авч үзвэл:

18-19 нас: 7523

20-29 нас: 89 мянга 166

30-39 нас: 123 мянга 228

40-49 нас: 95 мянга 815

50-59 нас: 91 367

60-69 нас: 47367

70-79 нас: 13605

80-84 нас: 2203

85-аас дээш насны 973 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.

 


Сүүлийн 24 цагт 50371 иргэн дархлаажуулалтад хамрагджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188