• Өнөөдөр 2024-05-18

Коронавирусээр өвчилсөн 397 иргэний биеийн байдал ХҮНД, ХҮНДЭВТЭР, МАШ ХҮНД байна

2021-04-07,   564

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн зөвлөх Б.Ууганбаяр сүүлийн 24 цагт 575 иргэнээс коронавирус илэрч, халдварын улмаас маш хүнд гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан дөрвөн хүн нас барсан талаар хэлсэн. Тэгвэл сүүлийн 24 цагт 185 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингэснээр нийт 6912 иргэн эмчлэгдэж гэртээ гараад байна.

Харин Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Цэргийн эмнэлэг болон ХӨСҮТ-д коронавирусийн халдварын улмаас 2583 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 397 иргэний биеийн байдал маш хүнд болон хүнд, хүндэвтэр байгаа аж.

Тодруулбал, биеийн байдал нь:

Хөнгөн- 2186

Хүндэвтэр- 317

Хүнд- 70

Маш хүнд- 10 нийт 2583 иргэн хэвтэн эмчлүүлж байна


Коронавирусээр өвчилсөн 397 иргэний биеийн байдал ХҮНД, ХҮНДЭВТЭР, МАШ ХҮНД байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188