• Өнөөдөр 2024-05-18

Эмнэлгийн байгууллагын ЗУРГААН эмч, сувилагчаас коронавирус илэрчээ

2021-04-07,   568

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны Олон нийт, хэвлэл мээдэлтэй харилцах хэлтсийн зөвлөх Б.Ууганбаяр сүүлийн 24 цагт 575 иргэнээс коронавирус илэрч, халдварын улмаас маш хүнд гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан дөрвөн хүн нас барсан талаар хэлсэн. Тэгвэл шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын 113 нь орон нутагт, 456 нь Улаанбаатарт бүртгэгджээ.

Тэр дундаа Улаанбаатарт эмнэлгийн байгууллагын зургаан эмч ажилтнаас коронавирус илэрсэн байна. Ингэснээр эмч, сувилагч  халдвараар өвчилж буй 71 дэх тохиолдол болж байгаа юм.

Сүүлийн 24 цагт орон нутагт илэрсэн тохиолдлыг аймгаар нь авч үзвэл:

Хөвсгөл аймагт: Гурав

Сэлэнгэ аймагт : Тав

Дорнод аймагт: Хоёр

Төв аймагт: 30

Баянхонгор аймагт: Гурав

Өвөрхангай аймагт: 30

Дорноговь аймагт: Дөрөв

Ховд аймагт: Дөрөв

Завхан аймагт: Хоёр

Архангай: 23

Булган аймагт: Нэг

Дархан-Уул аймагт: Нэг

Орхон аймагт: Нэг тохиолдол тус тус бүртгэгджээ.


Эмнэлгийн байгууллагын ЗУРГААН эмч, сувилагчаас коронавирус илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188