• Өнөөдөр 2025-04-18

Коронавирусийн халдвараар дөрвөн хүн нас барж, шинээр 575 тохиолдол илэрлээ

2021-04-07,   875

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн зөвлөх Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 575 иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд уг халдвараар нийт 12226 иргэн өвчлөөд байна. Эдгээр тохиолдлын 456 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 113 нь орон нутагт бүртгэгджээ. Улаанбаатарт бүртгэгдсэн нийт тохиолдол 10093, орон нутагт нийт 1700 болж байна” гэлээ.

Мөн хэвлэлийн хурлын үеэр коронавирусийн халдвараар маш хүнд гэх оноштойгоор хэвтэн хэмчлүүлж байсан дөрвөн иргэн нас барсан талаар мэдээллээ. Ингэснээр сүүлийн дөрөв хоногт найман иргэн халдварын улмаас амиа алдаж байна. Одоогоор Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг болон Цэргийн эмнэлэг, ХӨСҮТ-д биеийн байдал маш хүнд 10 иргэн хэвтэн эмчлүүлж байна.


Коронавирусийн халдвараар дөрвөн хүн нас барж, шинээр 575 тохиолдол илэрлээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188