• Өнөөдөр 2024-05-18

Европын холбоо: АстраЗенека вакцин цусны бүлэгнэл үүсгэж байгааг тогтоосон

2021-04-07,   430

Европын Эмийн агентлагаас Их Британийн Оксфордын их сургууль болон Шведийн “АстраЗенека” компани хамтран үйлдвэрлэж буй АстраЗенека вакциныг хүнд маш ховор тохиолддог цусны бүлэгнэл үүсгэж байгааг тогтоосон гэнэ.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Европын эмийн агентлагаас “Хараахан дүгнэлт гаргаагүй байна. Шалгалтын ажиллагаа одоо ч үргэлжилсээр байгаа” гэсэн мэдэгдэл хийсэн.

Харин Европын Эмийн агентлагийн Вакцин хариуцсан тэргүүн Марко Кавалери “Үхлийн аюултай цусны бүлэгнэл үүсэж байгаа нь вакцинтай шууд холбоотой. Үүнийг тогтоосон. Харин яагаад, юунаас болж, энэ хариу урвал үүсэж байгааг мэдэхгүй байна” гэжээ.

 

Эх сурвалж: The Guardian

 


Европын холбоо: АстраЗенека вакцин цусны бүлэгнэл үүсгэж байгааг тогтоосон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188