Олон улсын эрдэмтдийн баг сүүлийн зургаан сарын хугацаанд коронавирусийн халдвар авч эдгэсэн хүмүүст сэтгэцийн эмгэг, тархины цус харвалт зэрэг олон төрлийн өвчин, хам шинж үүсэж байгааг тогтоожээ.
“Ковид-19” халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийнх дийлэнх хувь нь сэтгэл гутралын хам шинжтэй байгаа бөгөөд улмаар тархинд шууд нөлөөлж, цус харвахад хүргэж байгаа гэнэ. Их Британийн эрдэмтэд АНУ-д коронавирусийн улмаас хэвтэн эмчлүүлж байгаа 0.5 сая хүнийг хамруулж, өвчтөнүүдэд сэтгэл зүйн, мэдрэлийн шинжтэй хам шинжүүд илэрч байгааг тогтоосон байна. Үүнд:
-Тархины цус алдалт,
-Цус харвалт,
-Паркинсоны хам шинж,
-Гийен-Баррегийн хам шинж,
-Дементиа,
-Сэтгэлзүйн эмгэг зэрэг 14 хам шинж илэрч байгааг тогтоожээ.
Эх сурвалж: BBC
Коронавирусийн халдвар аваад эдгэсэн хүмүүст сэтгэцийн эмгэг, тархины цус харвалт үүсэж байгааг тогтоожээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, XI хороолол, 14193-Их тойруу 43, "N tower" V давхар 501-2 тоот |
7713-1414 |