• Өнөөдөр 2024-05-18

АстраЗенека вакцин цусны бүлэгнэл үүсгэж буй учир хүүхдүүдэд хийж буй туршилтыг зогсоожээ

2021-04-07,   575

Их Британи Улсад АстраЗенека вакцин цусны бүлэгнэл үүсгэж байгаа учир вакцин үйлдвэрлэгч компани хүүхдэд хийж буй туршилтаа зогсоожээ.

Их Британид 31.6 сая хүн вакцинжуулалтад хамрагдсан бөгөөд 5.4 сая хүн хоёр дахь тунгаа хийлгээд байна.

Өнгөрсөн хоёрдугаар сараас 6-17 насны  хүүхдүүдэд вакцин хэрхэн эерэг нөлөөг үзүүлж буй талаар судалж эхэлсэн билээ. Европын эрүүл мэндийн агентлаг АстраЗенека вакцин цусны бүлэгнэл үүсгэж буй талаар судалж буй бөгөөд одоогоор хүүхдэд хийх нь аюултай хэмээн үзэж туршилтыг зогсоох шийдвэр гаргажээ.


АстраЗенека вакцин цусны бүлэгнэл үүсгэж буй учир хүүхдүүдэд хийж буй туршилтыг зогсоожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188