• Өнөөдөр 2024-05-18

Дорнод аймагт коронавирусийн сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдлээ

2021-04-07,   494

Дорнод аймагт коронавирусийн халдвар аван байж болзошгүй ххоёр тохиолдол бүртгэгджээ. Уг хоёр тохиолдлын нэг нь Улаанбаатар хотод эмчилгээ хийлгээд ирсэн иргэн бол нөгөөх нь тусгаарлах байранд байсан иргэнээс илэрсэн юм байна. Тэдний ойрын хавьтал зургаан хүнийг Халдвартын тасагт тусгаарлаж байгаа бол дам хавьтлын иргэдийг гэрт нь тусгаарлаад байгаа аж. Сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн хоёр иргэнээс авсан шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү илгээсэн талаар тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Дотоодод коронавирусийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш Улаанбаатар болон бусад орон нутгаас Дорнод аймагр нийт 20042 иргэн иржээ. Мөн 13981 иргэнийг гэрийн тусгаарлалтад хянаж, 10269 иргэнийг давтан шинжилгээнд хамруулсан бөгөөд өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 418 иргэн байгаа юм байна.

 

 

 


Дорнод аймагт коронавирусийн сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188