Коронавирусийн эсрэг вакциныг улсуудад тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгоор ДЭМБ-аас санаачилсан Ковакс хөтөлбөрийн хүрээнд 36 сая тун вакциныг нийт 86 оронд нийлүүлээд байгаа талаар НҮБ-аас мэдээлжээ.
Мөн цаашид Ковакс хөтөлбөрөөр ирэх тавдугаар сарын сүүл гэхэд 201 тун вакциныг нийлүүлэх талаар НҮБ-ын тэргүүний хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдсэн байна.
Гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар дэлхий даяар “Ковид-19” цар тахлын эсрэг нийт 547 сая гаруй тун вакциныг тариад байгаа юм.
Эх сурвалж: UN
Ковакс хөтөлбөрийн хүрээнд 86 оронд 36 сая тун вакцин хүргэжээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |