• Өнөөдөр 2024-05-04

Говь-Алтай аймагт коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэллээ

2021-04-05,   764

Говь-Алтай аймаг өнөөдрөөс эхлэн коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажлаа эхэлжээ.

ЭМЯ-наас хуваарилсан эхний ээлжийн БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн 4100 тун вакцин тус аймгийн Эрүүл мэндийн газарт хүргэгдсэн талаар Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.

Тус аймагт зохион байгуулах коронавирусийн вакцинжуулалтын эхний зорилтот бүлэгт аймгийн Онцгой комиссын гишүүд, цагдаагийн алба хаагчид, онцгой байдлын газрын алба хаагчид, Мэргэжил хяналтын газрын ажилтнууд, эрүүл мэндийн ажилтнуудыг дархлаажуулалтад хамруулах талаар Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат мэдээлсэн юм.


Говь-Алтай аймагт коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188