• Өнөөдөр 2024-05-04

"Эрдэнэт" үйлдвэрийн ажилчдыг вакцинжуулалтад хамруулж эхэллээ

2021-04-05,   524

УУХҮЯ-наас мэдээлснээр эрдэс баялгийн экспортын гол бүс Өмнөговь аймагт уул уурхайн компаниудын ажилчид, уурхайчдыг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн. Тэгвэл ЭМЯ-наас Орхон аймагт БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн "Вероселл" вакцины 2500 тунг хуваарилснаас "Эрдэнэт" үйлдвэрийн уурхайн ээлжийн ажилчдыг эхний ээлжинд хамруулаад байна.  

Үйлдвэрийн уурхайчдыг санал асуулгын үндсэн дээр сайн дураар дархлаажуулалтад хамруулж, нийт 5 өртөөгөөр 50 гаруй эмч сувилагч 20 гаруй цагдаа, онцгой чиглэл хариуцсан албан хаагч нийт 70 гаруй хүнтэй ажлын хэсэг вакцинжуулалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.  Вакцинжуулалтаар цагт ойролцоогоор 50 гаруй ажилтныг хамруулж, өдөрт 500 гаруй ажилтныг вакцинд хамруулахаар төлөвлөжээ. 

 


"Эрдэнэт" үйлдвэрийн ажилчдыг вакцинжуулалтад хамруулж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188