• Өнөөдөр 2024-05-04

Өнгөрсөн хоногт 602 иргэнээс халдвар илэрлээ

2021-04-05,   491

Эрүүл мэндийн яамнаас "КОВИД-19" халдварын тархалт, нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 602 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 10282 боллоо.

Батлагдсан 602 тохиолдлын 514 нь Улаанбаатар хотод, 88 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийслэлд батлагдсан нийт тохиолдол 8906, орон нутагт батлагдсан нийт тохиолдол 1358 болж байна. 
 
Тухайлбал,
 
Дархан-Уул – 19
Эрдэнэт – 11
Ховд аймаг – 11
Хөвсгөл аймаг – 3
Баянхонгор аймаг – 1
Архангай аймаг – 17
Булган аймаг – 4
Өвөрхангай аймаг – 5
Төв аймаг – 12
Сэлэнгэ аймаг -4
Хэнтий аймаг – 1 хүн тус тус халдвар авсан байна. 

Түүнчлэн өнгөрсөн хоногт коронавирусийн халдвартай нэг эрэгтэй нас баржээ. Ингэснээр "КОВИД-19" халдварын шалтгаант нас баралт 12 боллоо.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвартай 2119 хүн эмчлүүлж байна. Тэднээс: 
 
  • маш хүнд 12
  • хүнд 52
  • хүндэвтэр 244 иргэн байна. 

Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 282 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 5,931 болжээ. 


Өнгөрсөн хоногт 602 иргэнээс халдвар илэрлээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188