• Өнөөдөр 2024-05-04

Коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэл бүхий хороод

2021-04-03,   725

НОК-ын Шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний бүлгээс гуравдугаар сарын 15-30-ны хооронд батлагдсан халдварын 2552 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна. Уг тооцооллоор улаан өнгөөр үзүүлсэн хороодын нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй  байгаа юм. Үүнд:

-Чингэлтэй дүүргийн зургаа, 14,

-Сүхбаатар дүүргийн нэг, хоёр, 10, 15, 18

-Баянзүрх дүүргийн  дөрөв, тав, зургаа, долоо, найм, 14, 15, 16, 18, 21, 25, 26,

-Хан-Уул дүүргийн хоёр, гурав, дөрөв, найм, 15, 16, 18,19, 21,

-Баянгол дүүргийн хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, 24,

-Сонгинохайрхан дүүргийн гурав, зургаа, 12, 14, 15, 17, 18, 27, 29, 37, 41 дугаар хорооны нутаг дэвсгэр багтаж байна.

 

 


Коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэл бүхий хороод
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188