• Өнөөдөр 2024-05-04

Ж.БАЙГАЛМАА: 271 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

2021-04-03,   593

ЭМЯ-наас коронавирусийн халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 17537 хүний сорьцод PCR шинжилгээ хийхэд шинээр 271 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн халдвар авсан хүний тоо нийт 9598 боллоо.

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар авсан 271 хүний 232 нь Улаанбаатар хотод, долоо нь Булган аймагт, нэг нь Дорноговь аймагт, хоёр нь Орхон аймагт, дөрөв нь Өвөрхангай аймагт, 12 нь Сэлэнгэ аймагт, 11 нь Ховд аймагт, хоёр нь Хөвсгөл аймагт бүртгэгджээ.

24 цагийн хугацаанд шинээр 163 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын 56 хувь нь буюу 5379 хүн эдгэрээд байгаа юм. Мөн хэвтэн эмчлүүлж байгаа 1987 хүний 1718 нь хөнгөн, 226 хүндэвтэр, 36 хүнд, долоо нь маш хүнд байдалтай байна.


Ж.БАЙГАЛМАА: 271 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188